“GM”-ын Хятад дахь борлуулалт АНУ-ынхыг давжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.05-нд нийтлэгдсэн

“GM”-ын Хятад дахь борлуулалт АНУ-ынхыг давжээ

Хятад улс АНУ-ын татвар төлөгчдийн эзэмшдэг, АНУ-ын билэг тэмдэг болсон “General Motors” компанийн хамгийн том борлуулалтын зах зээл болсон байна. Он гарснаас хойш зургаан сарын дотор Хятад дахь хамтарсан компани 1.21 сая ширхэг автомашин зарсан гэж өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Мөн хугацаанд АНУ-д 1.08 сая ширхэг автомашин зарсан гэж тус компани өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн юм.

“General Motors”-ын Хятад дахь автомашины худалдаа нүд ирмэх зуур гэрлийн хурдаар өсөж байгаа бөгөөд жилийн эхний хагаст автомашины борлуулалт нь 48.5 хувиар өссөн байна. АНУ-д ч гэсэн борлуулалт харьцангуй сайн байгаа бөгөөд зуны улиралд тус компани АНУ дахь үйлдвэрүүдээ ихэнхдээ хаадаг байсан бол энэ зун ажиллуулсан байна. Гэхдээ АНУ дахь борлуулалт нь оны эхний хагаст 15 хувиар нэмэгдсэн байна.

Хэрвээ Хятад дахь борлуулалт энэ хурдцаа хадгалах юм бол Хятадын борлуулалт оны төгсгөл гэхэд АНУ дахь борлуулалтаас илүү байх бололтой гэж “General Motors”  компанийн АНУ дахь худалдааны үйл ажиллагааны захирал Дон Жонсон ярьж байна.
“Заримдаа компани хянаж чадахааргүй зах зээлийн өөрчлөлт гардаг. Хятадын эдийн засаг өсөж байгаа нь манай компанид сайнаар нөлөөлж байгаа нь таатай байна. Манай компанийн Хятад дахь үйл ажиллагаа манай компанийн хувьд чухал үүрэгтэй байх болно, гэхдээ бид АНУ-ын компани бөгөөд ямагт АНУ-ын компани хэвээр байх болно” гэж ярьсан байна.

Өнгөрсөн жилийн эцсийн борлуулалтаар анх удаа тус компанийн Хятад дахь борлуулалт АНУ дахь борлуулалтаас давж гарсан дүн гарсан юм. Тус компанийн хувьцааг олон улсын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд хувьцааны 19 хувийг нь АНУ-ын иргэд эзэмшдэг бол 13 хувийг нь Хятадын иргэд эзэмшдэг байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж