Эхнэрээ хуурсан Олландын чансаа өсчээ

Хуучирсан мэдээ: 2014.01.17-нд нийтлэгдсэн

Эхнэрээ хуурсан Олландын чансаа өсчээ

Францын ерөнхийлөгч Франсуа Олландын нууц амрагийн асуудалтай холбоотой дуулиан дэгдсэний дараа ерөнхийлөгчийн чансаа өнгөрсөн сарын үзүүлэлттэй харьцуулахад хоёр хувиар өсч, 24 хувьд хүрсэн тухай “Closer” сэтгүүлд мэдээлжээ.

Эхнэрээ хуурсан тухай гэрэл зураг бүхий материал хэвлэлд нийтлэгдсэний дараа Францын төрийн тэргүүний чансаа өсч эхэлсэн байна. Чансаа тогтоох санал асуулгыг энэ долоо хоногт явуулжээ.

Ш.МЯГМАР
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж