Неймар Балотеллиг халуунд тоглож сурахыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2013.06.24-нд нийтлэгдсэн

Неймар Балотеллиг халуунд тоглож сурахыг зөвлөв

2014 оны хөлбөмбөгийн Дэлхийн аваргын өмнөх сорилт тэмцээнд тооцогдож буй Холбоодын цомл Бразилын шигшээ багт 21 настай довтлогч Неймар гязалзсаар байна. Бразил-Италийн багийн тоглолт 4:2-оор өндөрлөхөд Неймар 55 дахь минутад хаалттай цохилтоос гоол оруулсан юм. Тэрээр тус тоглолтын дараагаар Италийн шигшээ багийн довтлогч Марио Балоттеллиг халуунд тоглож сурахыг зөвлөсөн тухайгаа ярьжээ.

"Бид хоёр их халуун байгаа тухай ярилцсан. Балотелли их халуун байгаа болохоор тоглоход хүндрэлтэй байгааг дурссан. Харин би түүнд халуун тоглож сурахыг зөвлөсөн. Учир нь дэлхийн аварга ийм халуунд л дараа жил болно шүү дээ.

Балотелли сайн залуу, сайн ч хөлбөмбөгч. Тэр манай багийн хамгаалагчдад удаа дараалан хүндрэл учруулж байлаа. Гэхдээ түүнд гоол оруулах боломж олгоогүйд баяртай байна.

Энэ тэмцээнд бразилчууд тоглолтоороо өрсөлдөгчөө галзууруулах дөхөж байна. Манай баг сайн тоглолт үзүүлж, ялалт байгуулсанд би баяртай яваа. Харин миний гоолын хувьд бол манай багт хаалттай цохилт сайн гүйцэтгэдэг олон хөлбөмбөгч бий. Гэвч хаалгачийн байрлалыг хараад би надад цохилт хийх боломжийг олгохыг хүссэн юм. Ер нь манай багийнхны дэмжлэггүйгээр би юу ч хийж чадахгүй шүү дээ" гэж Неймар өгүүлжээ.

Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж