
Тэгвэл ирэх есдүгээр сард нээлтээ хийх уг киноны трейлерийг үзэгчид сонирхох боломжтой болжээ. “Дианна” кинонд Наоми Уотсоос гадна Нэвин Эндрюс, Кас Анвар нар гол дүрд нь тоглож найруулагч Оливер Хиршбигель ажиллаж байгаа юм. Британийн “Ecosse Films” болон “Embankment Films”-ийн энэхүү хамтын бүтээлд гүнж Диана, мэс заслын эмч Хаснат Кан нарын хоорондын хайр сэтгэлийн талаар өгүүлэх юм.
Э.АНХТУЯА