
III эмнэлгийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга Л.Баярцэцэг “Эмч А.Баярзаяа нарт үүрэг өгч, эмнэлгийн төв мэдээллийн системд нэвтрэн, өвчтөний оношийг өөрчилсөн” гэдгээ эхний мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрчээ.
Л.Баярцэцэг тэргүүтэй эмч нарыг Эрүүгийн хуулийн 245 буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалаа ашиглаж саад хийхийг оролдсон хэрэгт буруутгаж байгаа юм. Хэргийг прокурорын байгууллага хянаж үзээд, шүүхээс эмч нарыг буруутай гэж үзвэл 3-5 жилийн хорих ял оноох бололтой.
Д.ЖАРГАЛ