
Монгол Улс 2011 онд уг жагсаалтын 120-д жагсч байсан бол өнөөдөр 26 байраар урагшилж, 94 дүгээрт бичигдсэн байна. Энэ бол дэлхийн аль ч улсад гараагүй амжилт болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байлаа. “Энэ бол иргэдийн оролцоо, хуулийн хэрэгжилт ямар чухал вэ гэдгийг харуулж байна. Эрх мэдэлтнүүд өөрсдөө асуудал шийддэг бус тодорхой механизмаар шийддэг байх нь чухал. Монгол Улс 26 байраар урагшилсныг “Transparency International” –ийн сайтаас интернэтээр ороод үзэх боломжтой” гэж Ерөнхийлөгч хэлж байлаа.
Д.ОЮУН