Бейонсигийн мэдээлснээр энэхүү киноны ажлыг түүний өөрийн телевиз, хөгжмийн продакшны албаныхан хариуцан ажиллаж байгаа бөгөөд кино ирэх оны хоёрдугаар сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм байна. “HBO” телевизийн төлөөлөгчид “Ихэнхи хүмүүс Бейонсигийн сэтгэл хөдөлгөм сайхан дуунуудыг нь мэддэг, дагаж дуулдаг. Гэсэн хэдий ч түүнийг хувь хүн талаас нь мэдэх хүмүүс маш цөөхөн. Тийм учраас түүний амьдралаас урган гарах энэхүү баримтат кино тэр чигээрээ зөвхөн Бейонсигийн ертөнц байх болно” хэмээн энэ үеэр мэдэгджээ.
Харин үзэсгэлэн дуучин бүсгүй кино ертөнцөд хөл тавихын хажуугаар ирэх хоёрдугаар сард Нью-Орлеанст болох “Супер Боул шоунд мөн оролцохоо мэдэгдсэн байна.