
Нийгмийн ёс зүйгүй авир гаргасан хэргээр ял сонссон тус хамтлагийн хэрэг өнгөрсөн наймдугаар сард ОХУ-д төдийгүй олон улсын тавцанд шуугиан тарьсан юм. Хорих ял оноосныг эсэргүүцсэн хэд хэдэн жагсаал Москвад өрнөж, олон улсын хүний эрхийн байгууллагууд ч эсэргүүцэл илэрхийлж байв. Харин хамтлагийн нэг гишүүнийг суллах болсон шалтгаан нь өчигдөр Москвагийн шүүхэд Самуцевичийн өмгөөлөгчийн хийсэн тайлбартай холбоотой аж. Тэрбээр “Pussy Riot” хамтлаг Москвагийн гол сүмд танхайрах үед Екатерина Самуцевич голлох үүрэг гүйцэтгээгүй, зөвхөн баг зүүж, гитар тоглосноос өөр зүйл хийгээгүй хэмээн мэдүүлсэн байна.
Э.АНХТУЯА