Нийслэлийн МАН-ын хорооны даргад Ц.Сандуйг нэр дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.08.15-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН-ын хорооны даргад Ц.Сандуйг нэр дэвшүүллээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. Уг хуралдаанаар Нийслэлийн МАН-ын хорооны даргад хэн, хэнийг нэр дэвшүүлэх тухай хэлэлцсэн байна.
Аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарын нэр бүхий таван хүний нэр яригдаж байсан ч Нийслэлийн Газрын албаны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
Удирдах зөвлөлийн хуралдаан дээр Зүүний хүчний холбоо, Хотын фракц ихээхэн санал зөрөлдсөний эцэст ийнхүү Ц.Сандуйг өрсөлдөгчгүйгээр Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ.

Энэ удаагийн МАН-ын хорооны хуралдаанд 187 хүн оролцох ёстойгоос 127 нь оролцсон байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж