
Өнөөдрийн шүүх хуралд Н.Энхбаярын шинээр томилогдсон өмгөөлөгч О.Сайнгэрэл хүүхдийн бие өвдөж, эмнэлэгт хэвтсэн гээд ирсэнгүй. Мөн О.Сайнгэрэл Н.Энхбаяраас бичгээр чөлөө гуйсан тул Гавъяат хуульч С.Нарангэрэлээр нэмж өмгөөлүүлэхийг хүслээ. Шүүх хуралдаан дээр шинээр томилогдсон өмгөөлөгч С.Нарангэрэл “Надад хавтаст хэрэгтэйгээ танилцахад дор хаяж нэг сарын хугацаа хэрэгтэй. Одоо хүн бүхэн амралтын байдалтай байна. Шүүгч, улсын яллагч та бүхэн ч гэсэн амралтаа авбал зүгээр бишүү” хэмээв. Харин шүүх бүрэлдэхүүн МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний хэрэгт хамсаатан болоод байгаа До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарыг энэ сарын 31-нд шүүх шийдвэр гаргалаа.
Д.ЖАРГАЛ