Тусгай зөвшөөрөлгүй жоншны үйлдвэрүүд байна

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөлгүй жоншны үйлдвэрүүд байна

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт өнгөрсөн оны байдлаар бичил уурхайн журмаар 57 нөхөрлөлийн 512 гишүүн албан ёсоор ажиллаж, 93,3 мянган тонн жонш олборложээ. Тэдний үйл ажиллагаанаас үүдэн 154 га талбай эвдрэлд орсон бөгөөд тодорхой хэмжээний газар нь нөхөн сэргээгдсэн байна.

Мөн Хэнтийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн эргэн тойронд гар аргаар жонш олборлож байгаа иргэд байгаа ажээ. Тэндхийн жонш олборлогчид 14 нөхөрлөл байгуулж, 100 орчим хүнийг бүртгэлдээ хамруулсан байна.

Эдгээр хүмүүсийн олборлож байгаа жоншийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд худалдан авч экспортод гаргадаг байна.

Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй ч жонш баяжуулах үйлдвэрүүд байгуулсан аж ахуйн нэгжүүд Багануур, Дорноговийн Айрагт байгаа аж. Өөрөөр хэлбэл ,хувийн компаниудын бага агуулгатай жонш болон гар аргаар жонш олборлож байгаа иргэдийн хүдрийг худалдан авч баяжуулаад экспортлодог газрууд мөн байдаг байна.

Бичил уурхайн буюу гар аргаар жонш олборлогчдын төвлөрөл нь Дорноговь аймгийн Айраг сум, Дундговь аймгийн Хулд сум, Хэнтий аймгийн Баян Адарга, Норовлин сум гэсэн гурван цэгт байгаа ажээ.

Харин энэ онд  Засгийн газраас бичил уурхайчдыг нөхөрлөл, хоршооллын хэлбэрт шилжүүлэх, орон нутгийн иргэд, засаг захиргаатай хамтран ажиллах боломжийг нээж, хуульчилаад  байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж