Жорж Клунигийн найз бүсгүй хөл хүнд бишХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлШ. Адъяамаа Энтертайнмент Мэдээ 2012-06-21Холливудын жүжигчин Жорж Клунигийн найз бүсгүй Стэси Кейблерийг хөл хүнд болсон тухай хэвлэлээр цуурсны дараа тэрбээр фитнес клубт хичээллэж буй, жирэмсний ул мөргүй зургаа Твиттерт тавьжээ. Стэси өөрийг нь хөл хүнд болсон гэдэг цуу яриаг 100 хувь худлаа хэмээн мэдэгдсэн байна. Жорж Клуни дөрвөн жил ханилсан анхны эхнэрээсээ салсны дараа дахин хэзээ ч гэрлэхгүй гэж хэлж байжээ. Тэрбээр өнгөрсөн жил мэргэжлийн барилдаанч Стэситэй танилцахаас өмнө Италийн жүжигчин Элизабетта Каналистай хамт амьдарч байсан юм. Алдарт Мадам Тюссогийн музейд хүүхнүүдийн эрлэг Жорж Клунигийн лааны тосон баримал байдаг аж. “Надтай гэрлээч” хэмээх уг баримал түүнд дурласан бүсгүйчүүдэд гэрлэх ганц боломж олгодог гэнэ.Н.Энх ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Дээд лигийн драфтын тэргүүн сонголтоор Б.Энх-Амар тодорч, О.Баярцогтын шавь нар өнгөлөв6 минутын өмнө
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “SheLeads” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа3 цагийн өмнө
PC mall: Гурав нугалардаг "Huawei Mate XT"-г захиалж, бэлгэнд зөөврийн компьютер аваарай5 цагийн өмнө