Кёкүшюзан бөхчүүдээ удирдана

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Дуучин С.Жавхлан өнөөдөр МАХН-д элсэхээр шийдсэнээ зарлаж, хэвлэлийн бага хурал хийсэн бол сумочдын “Алтан хараацай” гэгддэг УИХ-ын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр Ховд аймгийн үндэсний бөхийн холбоог удирдах болсноо мэдэгдэв.

“Монгол ньюс” мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хуралд МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан оролцсон бөгөөд Кёкүшюүзан Д.Батбаярыг Ховд аймгийн бөхийн холбоог удирдаж, нутгаасаа олон хүчтэн төрүүлнэ үү хэмээн Ховдын бөхийн холбооны тамга, батламжийг гардуулсан юм.

Э.САРАА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж