төрийн оролцоог аль болох багасгах ёстой гэж манайхан номлодог. Тийм л
байх. Тэгсэн хэрнээ манай улсын төрийн оролцоо багасч, гадаад улсын
төрийн оролцоо нэмэгдээд байдаг нь сонин. Монголын л онцлог байх гэмээр.
Баялгийн эзэд нь дотроо хэрэлдээд, тэр хойгуур нь гаднынхан баялагт нь
эзэн сууж дураараа зарж эзэмшиж, мөнгө босгох юм.Тэгсэн атлаа
гаднынхантай өрсөлдөж яваа үндэсний компаниудаа, өрсч лиценз авсан
монголчуудаа илүүд үзнэ. Хуйвалдаж авсан лицензийг нь хураана гэж
улстөржинө, хятадуудад зарчихна гэж хардана. Монголчуудын “тамын
тогоо”-ны үлгэр нь энэ байх гэмээр.
Монголчууд биднийг дотроо
ингэж зодолдож байх зуур гаднынхан ашигт малтмалын ихэнх лицензийг
авсан. Дараа нь дураараа зарж, хоорондоо шилжүүлж эхэлсэн.Одоо бүр
тухайн салбарт нь бүхэлдээ гаднын монопольт зах зээл тогтоож
эхэллээ.Үүний хамгийн тод жишээ нь нүүрсний салбар болов.
Өмнөговь
аймгийн найман сумын нутгийг хамарсан дөрвөн ч том ордын нийт 29 лиценз
эзэмшдэг “Саусгоби сэндс” компанийн 71 хувийг БНХАУ-ын төрийн өмчийн
компаниуд эзэмших болбол манай нүүрсний олборлогч, тээвэрлэгч, худалдан
авагч нь гаднын нэг улсын-нэг компанийн гарт орно гэсэн үг. Хэрвээ
“Саусгоби сэндс”-ийг “Чалько” авбал Өмнөговь орчмын, Өмнөговь гэхээрээ
ер нь Монголын нүүрсний нөөцийг тэр чигээр нь, өмнө зүгийн нутгийг
бүхлээр нь Дорнын луу ороож эхэлнэ. Ингэснээр олон сая тонн нүүрсээ
зарж, иргэддээ үнэгүй хувьцаа эзэмшүүлж улс нь хөгжинө, иргэд нь баяжина
гэсэн монголчууд бидний мөрөөдөл хоосорч бараг лөөлөө болох нь.
Цааш уншихын өмнө, Дорнын луу Монголын нүүрсийг хэрхэн ороож буйг мэдрэхийн тулд доорхи зургийг сайтар уншина уу.
Монголчууд
бид нүүрсний нөөцөө алдсан нь үнэн. Гэхдээ хараахан бүгдийг нь тавиад
туучихаагүй байна. “Айвенхоу майнз”, “Чалько”-гийн наймааг зогсоох
боломж, цаг хугацаа бас байна. Буруутныг хайж, сонгуулийн оноо
цуглуулах улстөр хийх нь одоо хоёрдугаар асуудал. Харин наймааг зогсоох,
үүгээр далимдуулж стратегийн салбарт болон гадаадын хөрөнгө оруулалтыг
хязгаарлах хуультай болох нь хамгийн чухал.
БОЛОМЖ.
“Саусгоби сэндс” компани нь Виржинид бүртгэлтэй. Тус компанийн байрладаг
улс буюу Английн хуулиар “Саусгоби сэндс”-ийг зарж байгаа үйл
ажиллагаа, худалдан авалтыг 35 хоногийн хугацаанд барьдаг. Энэ хугацаанд
бусад жижиг хувьцаа эзэмшигчийн саналыг авдаг хуультай. Ямар ч наймаа
хийгдэхгүй. Олон улсын энэхүү хууль, дүрмийг бид ашиглах ёстой. Энэ 35
хоногт нь багтаад бусад улсын адил гадаадын хөрөнгө оруулалтыг
хязгаарласан хуультай болох хэрэгтэй. Хууль дүрэм буцаж үйлчилдэггүй нь
олон улсын жишиг. Тийм учраас дээрх 35 хоног нь дуусахаас өмнө хуулиа
баталбал 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нд албан ёсоор зарлагдсан
“Айвенхоу майнз”, “Чалько”-гийн наймаа зогсох боломжтойг шинжээчид хэлж
байна.
Г.ОТГОНБАЯР
Зохиогчийн эрх: "ҮНДЭСНИЙ ШУУДАН"