Хэрэглэгчийн эрхийг хамгаалахаар хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.24-нд нийтлэгдсэн

Хэрэглэгчийн эрхийг хамгаалахаар хэлэлцлээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өчигдөр “Хэрэглэгчийн эрх ба эрх зүйн орчин” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэг Монгол улсын шадар сайд М.Энхболд оролцож үг хэлсэн ба ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, УИХ-ын гишүүн ХЭАХНҮХ-ны тэргүүн Ц.Батбаяр, УИХ-ын гишүүн ХАЭХННХ-ны тэргүүн Н.Гамбямба, МҮЭХ-ны тэргүүн С.Ганбаатар нар оролцож илтгэл тавьсан байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга болон салбарын ТББ, бизнесийн байгууллагын төлөөлөл болох 89 төлөөлөгч оролцсон ажээ. Хурлаар хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай одоогийн хуульд төрийн болон төрийн бус байгууллагын ажлын зааг ялгааг тодорхой тусгаагүй, төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг ойлгомжгүй байдлаар тодорхойлсон,зохицуулах зайлшгүй шаардлагатай зарим харилцаа тусгагдаагүй, хууль зөрчсөн этгээдэд ногдуулах торгуулийн хэмжээ ньтэдэнд нөлөөлөх үр дүнтэй хөшүүрэг болж чадахгүй байгаа зэрэг сул талыг арилгах чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулах тухай хэлэлцжээ.

ШӨХТГ 2010 онд хэрэглэгчийн эрх зөрчигдсөн тухай 139 өргөдөл, гомдол хүлээн авч шийдвэрлэн, хэрэглэгчид учирсан 48,4 сая төгрөгийн хохирол барагдуулж зөрчил гаргасан 42 аж ахуйн нэгж, иргэнд 15,7 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 2011 онд 132 өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэн, хэрэглэгчид учирсан 36,1 сая төгрөгийн хохирлыг барагдуулж, зөрчил гаргасан 48 аж ахуйн нэгж, иргэнд 165,9 сая төгрөгийн торгууль ногдуулаал байгаа ажээ.

                            Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж