
Сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Ассадыг амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэхгүй байна “Бидэнд Кофи Аннанд хэлэх үг алга. Гэхдээ баярлалаа, гал зогсоох хугацааг зарласнаас хойш 150 хүнийг хөнөөлгөсөнд нь баярлалаа. Хэдэн зуун хүн Сирид хөнөөгдсөөр байна. Сиричуудыг алуулж байгаад нь Орост бас Хятадад талархая. Кофи Аннан Турк дэх дүрвэгсэдийн лагерьт очсон гэнэ үү. Түүнд бэлэг бариад нэг лагерийг буудсан” гэж Ливан дахь Сирийн сөрөг хүчний төлөөлөгч гашуудан хэлж байна.
Ш.МЯГМАР