
Харин одоо Ардын намынхан аяны хүрээнд цуглуулсан мэдээлэл, иргэдийн санал дээр үндэслэн “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-ийг батлах гэнэ. Ардын намын Бага хурал маргааш хуралдана. Энэ үеэр хэлэлцэх гол асуудал нь ч хөгжлийн хөтөлбөр байх ажээ. “Хуралдааны үеэр хөгжлийн хөтөлбөрт тусгах саналуудыг нээлттэй хэлэлцэнэ” гэж тус намын удирдлагууд мэдээлж байна. Ардын намын үйл ажиллагаа цаашдаа “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”-төө захирагдаж байх ажээ. Нэг ёсондоо тус намынхан УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөртөө хөгжлийн хөтөлбөрт багтсан асуудлуудыг тусгана гэж ойлгож болох нь.
Т.Урангэрэл
"Улс төрийн тойм" сонин