МАН-ын бүлэг 2012 оны төсөв хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.14-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг 2012 оны төсөв хэлэлцэнэ

УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдаж, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийг авч хэлэлцэхээр болжээ. Дээрх төсөлтэй холбогдуулан тус намын бүлэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн зүгээс гаргасан санал дүгнэлтүүдийг энэ удаагийн хуралдаанаар сонсох болжээ. Хоёр дахь асуудал нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг авч хэлэлцэх болсон аж. Гурав дахь хэлэлцэх асуудлын жагсаалтад бусад гэсэн асуудал багтаж буй юм. Үүн дотор Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг шинээр томилох тухай асуудал багтаж байж болзошгүй юм байна.
Г.Дарь
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж