Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцлоо

Хуучирсан мэдээ: 2018.02.21-нд нийтлэгдсэн

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцлоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурлыг зохион байгуулах талаар санал солилцлоо

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Санал солилцох уулзалтад АНУ, Австрали, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ, ОХУ, БНКУ, БНАСАУ, БНЛАУ, БНСВУ, БНКУ-ын Элчин сайдын яамд, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, НҮБХХ, НҮБ-ын Хүүхдийн сан, ОУ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Японы Хүүхдийг ивээх сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, Олон улсын Улаан хавирган сарны нийгэмлэгийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн зөн Монгол, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Адра Монгол, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Мерси Кор, АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг, ТИКА, КОЙКА, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагын 50 орчим төлөөлөл оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нар уулзалтад оролцсон төлөөлөгчдөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын танилцуулгыг хийж, бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Энэхүү уулзалтын гол зорилго нь Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, донор орнуудын дэмжлэгийг авах чиглэлээр тэдний санал сэтгэгдлийг сонсох, харилцан саналаа солилцоход чиглэгдэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж