З.Энхболдын эсрэг АН-ын гишүүд жагслаа

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

З.Энхболдын эсрэг АН-ын гишүүд жагслаа

Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өнөөдөр төв намынхаа байрны гадаа жагсаж, З.Энхболдыг эсэргүүцлээ. Тус намын даргыг тодруулах сонгууль ням гариг буюу нэгдүгээр сарын 29-нд болно.  Гэтэл Ардчилсан намын дарга З.Энхболд нэгдүгээр сарын 24-нд тушаал гаргаж, нэгдүгээр сарын 6-нд Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.  Уг шийдвэрээс болж 17 мянган хүн шинэ даргын сонгуульд оролцох эрхгүй болж байна. Тиймээс тус намын гишүүд ийнхүү жагсаал хийхэд хүрчээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж