“Цом” АШТ-ий шилдэг багууд маргааш тодорно

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

“Цом” АШТ-ий шилдэг багууд маргааш тодорно

Монголын волейболын холбооны “Цом”-ын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Энэ сарын 14-д эхэлсэн тус тэмцээний хагас шигшээд өрсөлдөх маргааш тодорно. Уг тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд хоёр тойргийн нийлбэр дүнгээр дөрвөн баг цааш тоглох юм.

Өнөөдөр, маргааш болох тоглолтын хуваарийг хүргэе.

XI.23 /Лхагва/

  • 10.00 – Булган –Ховд-Сима /эр/
  • 12.00 – Энагурэ – Хилчин /эм/
  • 14.00 – “Хасумегастарс” – “Тэнүүн Огоо” /эр/
  • 16.00 – Алтайн барс – “Тэнүүн Огоо” /эм/
  • 18.00 – “Эрчим” – “Алтайн барс” /эр/

XI.24 /Пүрэв/

  • 10.00 – Булган –Эрчим /эр/
  • 12.00 – Хилчин – Алтайн барс /эм/
  • 14.00 – “Хасумегастарс” – “Алтайн барс” /эр/
  • 16.00 – “Эрчим” – “Энагурэ” /эм/
  • 18.00 – Ховд-Сима – “Тэнүүн Огоо” /эр/ тус тус тоглож, шилдэг дөрвөн баг тодорно.

Хагас шигшээд үлдсэн багууд арваннэгдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд шийдвэрлэх тоглолтуудыг хийнэ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж