Г.Баярсайхан УИХ-ын дэд даргад зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.02-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан УИХ-ын дэд даргад зөвлөж байна

Экс гишүүд хэвлэлээр ярьж, олон нийтийн өмнө нээлттэй байгаа. Ихэнх нь АН-ынхан байв. Бүгд сонгуулийн дараа ам нээж, тодорхой асуудлуудаар байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл чимээ сураггүй байгаа гишүүд ч байна. АН-аас 2008 оны сонгуульд “Улс төрд мод таръя” уриатай нэр дэвшиж, улс төрд хөл тавьсан бол 2012 онд Чингэлтэй дүүргээс дахин сонгогдсон  Г.Баярсайхан  тэдний нэг.

Сүүлийн дөрвөн жил тэрээр Хөдөлмөрийн сайдаар сайн ажилласан, олон ч зүйл хийсэн. Өнгөрсөн сонгуулиар Чингэлтэй дүүрэгтээ дахин нэр дэвшсэн ч  АН-ын нэр хүнд бүхэлдээ уначихсан, дээр нь МАН-ыг гэх нийгмийн хандлага давамгайлж байснаас  гарч ирээгүй. Сүүлийн үед тэрээр АН-аас томилогдсон  УИХ-ын дэд дарга, АН-ын бүлгийн  дэд дарга нартаа зөвлөж, намдаа ойр байгаа ч олон нийтээс харин  хөндий  байгаа сурагтай.

Л.ХЭРЛЭН

Эх сурвалж: www.polit.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж