Энэтхэгийн Уйдапур хотод пауэрлифтингийн насанд хүчний гурван төрөлтийн Азийн АШТ энэ сарын 7-12-нд болов.
Тэмцээнд манай шигшээ багийн зургаан тамирчин өрсөлдөхөд нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирлээ. Тухайлбал, 83 кг-д М-1 ангилалын +120 кг-д Д.Отгонбаяр алтан медаль хүртсэн бол М-1 ангилалын -120 кг-д Ц.Үүрцайх, 83 кг-д Б.Гансүх, М.Батбаяр нар мөнгө, 59 кг-д М.Батмөнх хүрэл медаль хүртжээ.
Монголын пауэрлифтингийн тамирчид ийнхүү тивийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн иж бүрдэлтэй ирж байгаа бөгөөд энэ сарын 19-26-нд АНУ-ын Техас мужид хувцас хэрэглэлгүй төрлийн ДАШТ-д найман тамирчин хүч үзэх юм.
Б.ЭНХ