Тайландын буддын сүмийн лам нар гаднаа барыг тэжээн өсгөж буй мэт дүр эсгэн далдуур тэдний арьс, эд эрхтнийг хууль бусаар худалдаг байсныг цагдаа нар олж илрүүлжээ. Цагдаа нар “Барын сүм” гэж алдаршсан буддын сүмд лхагва гаригт /2016.06.01/ нэгжлэг хийснээр барын 40 гаруй үхсэн бамбарыг гал тогооны хөргөгчнөөс олсон аж. Түүнчлэн нэгжлэгийн явцад сүмээс барын эд эрхтэн хийсэн 700 орчим сүншиг, 10 соёо зэргийг олж хураасан байна.
Тайландын албаныхан жуулчдын аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Канчанабури муж дахь “Барын сүм”-ээс зэрлэг амьтдыг дархан цаазат газар руу нүүлгэх үеэр энэ хэрэг илэрсэн байна. Баруудыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг лам нар хүчтэй эсэргүүцэж байсан аж. Тус сүмд 137 барыг тэжээж байжээ. Тайланд нь зэрлэг амьтны хууль бус наймааны том хар зах байсаар ирсэн билээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС