Серена Шараповаг хожиж, хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.01.26-нд нийтлэгдсэн

Серена Шараповаг хожиж, хагас шигшээд үлдлээ

Мельбурн хотноо болж буй "Австралийн нээлттэй тэмцээн"-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангиллын шөвгийн наймд хоёр шилдэг теннисчин оноолт таарсан. Тэмцээнийг тэргүүлэн тоглож буй АНУ-ын Серена Уильямс, ОХУ-ын Мария Шарапова нар хагас шигшээд үлдэх эрхийн төлөө өрсөлдлөө. Тоглолт хоёр сет үргэлжилж, дэлхийн тэргүүн теннисчин өрсөлдөгчөө 6:4, 6:1-ээр хожиж, хагас шигшээд үлдлээ. Серена аваргын төлөө өрсөлдөх эрхийн төлөө Польшийн А.Радваньскатай тоглох юм.

Серена, Шарапова хоёр өнөөдрийг хүртэл 21 удаа таарч тоглосон бөгөөд 19-д нь Америк бүсгүй хожжээ.

Шарапова хамгийн сүүлд буюу 2004 оны төгсгөлд шилдэг найман теннисчин оролцдог “WTA Championships” тэмцээний финалд Серенаг хожиж байсан байна.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн тус тэмцээний финалд Серена, Шарапова нар оноолт таарахад Америк бүсгүй өрсөлдөгчөө хожиж байсан юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж