Б.Мөнгөнчимэг эхний учраагаа яллаа

Хуучирсан мэдээ: 2014.08.28-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнчимэг эхний учраагаа яллаа

-63 кг-ын жинд барилдаж буй Б.Мөнгөнчимэг,  Ц.Цэрэннадмид нар шөвгийн 32-т шалгараад байна. –

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд барилдаж буй Б.Мөнгөнчимэг эхний тойрогт ОХУ-ын Марта Лабазинаг нэг торгуулаар ялж, шөвгийн 32-т шалгарлаа. Тэрээр шөвгийн 16-д шалгарах эрхийн төлөө Шведийн Херманссонтой барилдана.

Мөн энэ жинд Ц.Цэрэннадмид барилдаж байгаа бөгөөд тэрээр эхний тойрогт хийлж, удаах барилдаанаа Киргизстаны Абдилманаптай барилдана.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж