Бразилийн Сао-Паоло хотод их хэмжээний мөндөр орсноос автозам, гудамж, талбай бүхэлдээ мөсөөр хучигджээ. Сао-Паоло хотод аянга цахилгаантай аадрын үеэр бага хэмжээний мөндөр орох нь байдаг ч мөсөн бүрхүүл тогтох хэмжээгээр орж байгаагүй аж. Цаг агаарын содон үзэгдэлд ард иргэд баясч, гудамжинд гарч мөсөөр тоглож байсан бол хот тохижилтынхны ажил хоёр дахин нэмэгджээ. Сао-Паоло хотын онцгой байдлыг төвөөс мэдээлснээр мөндрийн борооны үеэр 10 см зузаан хур тунадас орсон байна.
Сао-Паоло хотод 1970-аад оноос хойш цас үзэгдээгүй бөгөөд зарим иргэд бүр 1918 оноос хойш тус хотод цас ороогүй гэж баталдаг байна.
Б.АНХТУЯА