
Эльвира Набиуллинагаас өмнө ОХУ-ын Төв банкны даргаар Сергей Игнатьев ажиллаж байсан юм. Хуучин дарга нь цаашид Набуллинагийн зөвлөхөөр ажиллана. Путин өөрийн зөвлөх эмэгтэйн нэрийг Төв банкны тэргүүнд гуравдугаар сарын 20-нд дэвшүүлсэн бөгөөд Төрийн дум Набуллинаг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд баталсан билээ.
Набиуллина 2007-2012 онд Эдийн засгийн хөгжлийн болон худалдааны (2008 оноос Эдийн засгийн хөгжлийн яам болон нэрлэгдсэн юм) сайд байгаад 2012 онд ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдон ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөлд ажиллаж байв. Түүнээс сайдынх нь тушаалыг авсан Андрей Белоусов одоо ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх болсон байна. Эдийн засгийн хөгжлийн шинэ сайдаар Төв банкны орлогч дарга байсан Алексей Улюкаев томилогдлоо. Набуллина, Улюкаев хоёр нэг багийн хүмүүс гэнэ. Харин ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон Белоусовыг ерөнхий сайд солигдсон нөхцөлд Засгийн газрыг толгойлох хүн гэж шинжээчид ярьж байна.