
“NY Post”-д мэдээлснээр ноён Маск Калифорны Пало-Алт хотод орших өөрийн компаниас холгүй амьдардаг ч шинэхэн дурлалт бүсгүй Камеронтой уулзахаар сүүлийн үед байн байн Лос-Анжелосыг зорих болсон гэнэ.
“Tesla Motors”-аас гадна олон улсад алдартай “SpaceX”, “SolarCity” компаниудын нөлөө бүхий удирдлагуудын нэг түүний орлого энэ сарын байдлаар л гэхэд нийт 4.5 тэрбум ам долларт хүрсэн хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Э.АНХТУЯА