“Пураам”-ын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2011.10.03-нд нийтлэгдсэн

“Пураам”-ын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Сэлэнгэ аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байсан “Пураам”, “Сентерра гоулд” компаниудыг экологи, эдийн засагт их  хэмжээний хохирол учрууулсан гэх үндэслэлээр УМБГ-ын Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэммцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн ч прокурорын хяналтаас хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Учир нь дээрх компаниудыг байгаль орчин, эдийн засагт учруулсан хохирол нь тодорхойгүй гэж үзсэн байна. “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-өөс “Сентерра гоулд” компани  11 тэрбум, “Пураам” компан нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргасан ч үүнийг нотлох баримт гэж үзээгүй байна. Тиймээс “Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн “Байгаль орчин, эдийн засагт учруулсан хохирол нь олны нүдэнд ил байхад хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй” хэмээж, уг хэргийг сэргээн дахин шалгаж өгөх тухай хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт тавьжээ.  Гэхдээ одоогоор хэргийг сэргээх талаар ямар нэг хариу өгөөгүй байгаа аж. 

 “Пураам”, “Сентерра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү буудсан хэрэгт буруутгагдаад буй Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн Нийслэлийн прокурорын газраас даалгавар бичиж, хэргийн зүйлчлэл хуульд нийцэж байгаа эсэхийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаагаад байгаа гэнэ. Тэднийг эрүүгийн хуулийн 153.2 дугаар зүйлд зааснаар  буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

С.Отгон
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж