"МАН-ын дүрэмд хөөнө гэсэн нэг ч үг байхгүй" гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.20-нд нийтлэгдсэн

"МАН-ын дүрэмд хөөнө гэсэн нэг ч үг байхгүй" гэв

"МАН-ын дүрэмд хөөнө гэсэн нэг ч үг байхгүй" гэв

МАН-ын Хяналтын ерөнхий хороо наймдугаар сарын эхээр хуралдаж, “60 тэрбумын бичлэг”-тэй нэр холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг МАН-ын Бага хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг харьяа намын байгууллагад нь тавьж, УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд хүргүүлэхээр болсон юм.

Тэгвэл МАН-ын гишүүн А.Ганбаатар нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН-ын Бага хурлын гишүүн биш” гэдгээ тодотгосон юм. Ингээд Хяналтын ерөнхий хорооны шийдвэр хэрхэн хэрэгжиж байгааг тус хорооны дарга Д.Батбаатараас тодруулахад “Манай Хяналтын ерөнхий хорооноос гаргасан тогтоолд “хөөнө” гэсэн нэг ч үг байхгүй. “60 тэрбумын бичлэг”-т нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг харьяа намын байгууллагад хүргүүлсэн. Ингээд тухайн байгууллага нь дүрмийн дагуу хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх учиртай” гэсэн юм.

Т.НОМИН

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж