Ираны цөмийн хөтөлбөрийн зүрхэн тус газарт цохилт өгчээ

Хуучирсан мэдээ: 2025.06.13-нд нийтлэгдсэн

Ираны цөмийн хөтөлбөрийн зүрхэн тус газарт цохилт өгчээ

Ираны цөмийн хөтөлбөрийн зүрхэн тус газарт цохилт өгчээ

Израиль улс Ираны цөмийн байгууламжууд болон цэргийн командлалуудыг онилон цохилт өгчээ. Тегеран дахь Хувьсгалт гвардийн төв байр уг цохилтод өртсөн байна. Хувьсгалт гвард нь Ираны зэвсэгт хүчний салбар бөгөөд тус улсын хамгийн хүчирхэг байгууллагуудын нэг юм.

Мөн нийслэл Тегеранаас өмнө зүгт 225 км зайд орших Натанз хот дахь цөмийн баяжуулалтын байгууламжид цохилт өгсөн байна. Энэ талаар Беньямин Нетаньяху хэлэхдээ "Израиль улс Ираны цөмийн хөтөлбөрийн зүрхэн тус газарт цохилт өглөө" гэжээ.

Израилийн аюулгүй байдлын эх сурвалжийн мэдээлснээр Ираны цөмийн хөтөлбөрийн томоохон эрдэмтэд болон цэргийн албан тушаалтнууд цохилтод өртөж нас барсан байж болзошгүй.

Иран пуужин, нисгэгчгүй онгоцоор энгийн иргэдийг онилон хариу цохилт өгч магадгүй учраас Израиль даяар онц байдал зарласныг тус улсын Батлан хамгаалахын сайд Израиль Кац мэдэгдлээ. Израильчуудыг дайны үед иргэдэд тусалдаг "Дотоод фронт" командлалын зааварчилгааг хүлээж, анхааралтай дагахыг сануулаад байна. Шинэ удирдамжийн дагуу зайлшгүй чухал салбарт ажилладаг иргэд л ажилдаа явна. Боловсролын байгууллага болон бусад төрлийн цугларалтыг хориглоно.

Эрчим хүчний нөөцөөр баялаг бүс нутагт мөргөлдөөн даамжрах эрсдэл үүссэн тул газрын тосны нийлүүлэлтэд нөлөөлж магадгүй болжээ. Агаарын цохилтын дараа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч, хувьцааны үнэ унаад байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
8
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж