Нийслэл хотын татварыг дэлхийн томоохон хотуудад оршин суугчдад нь тухайн газарт амьдарч буйн төлөө татвар ногдуулдаг. Харин зарим улсад тухайн хотын онцлог, зочид буудлын зэрэглэл, од, жилийн аль улиралд зорчих болон аль дүүрэгт байрлах зэрэг хүчин зүйлээс шалтгаалан хувь хэмжээг харилцан адилгүй тогтоодог байна.
ЯПОН: Оршин суугчийн татварыг иргэний татварын дараах орлогоос 10 хувь авдаг. Харин тус улсын Нагояа хотын татварын хэмжээ 9.4 хувь байдаг байна.
РОМ: Татвар нь зэрэглэл, хэлбэрээс хамааран 2-7 евро байна. Ром хотын иргэд, 10 хүртэлх насны хүүхэд, жуулчныг эрүүл мэндийн шалтгаанаар асран хамгаалж яваа хүн, цагдаа, цэргийн албан хаагч, 23 жуулчин тутамд нэг жолооч, нэг аяллын хөтчийг татвараас чөлөөлдөг.
ВЕНЕЦ: Зочид буудлын татварын хэмжээ нь аялал жуулчлалын идэвхтэй, идэвхгүй улирал, хотын гурван бүсийн алинд нь буудал байрлаж байгаа, хэдэн одтойгоос хамаараад ялгавартай. Хотын төвийн таван одтой буудлын жуулчны идэвхтэй улирлын татвар таван хоног тутамд таван евро байдаг.
ПАРИСТ: Татварын дээд хэмжээ нь найман евро.
БАРСЕЛОН: 1-3 одтой буудалд буувал хоног тутамд 0,75 евро, дөрвөн одтой бол 1,25 евро, таван одтой бол 2.50 евро. 16 болон түүнээс доош насны үйлчлүүлэгчид, долоогоос дээш хоногоор буусан зочдыг татвараас чөлөөлдөг байна.
УЛААНБААТАР ХОТ АЛБАН ТАТВАРТАЙ БОЛСНООР:
Нийгэмд сөрөг үр дагавар ихтэй, хувь хүний эрүүл мэндэд хортой согтууруулах ундаа, тамхи зэрэг барааны хэрэглээг хязгаарлах;
Нийслэлийн оршин суугчдын өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөхгүй үйлчилгээ, хэрэглээнд албан татвар ногдуулах;
Нийслэл хотын албан татварын орлогоор бий болсон эх үүсвэрээр нийслэлд тогтмол явагддаг ОУ-ын чанартай үзэсгэлэн, фестиваль арга хэмжээг зохион байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
Д.УЛАМБАЯР