Онгоцонд текникийн саатал гарснаас нислэг хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.16-нд нийтлэгдсэн

Онгоцонд текникийн саатал гарснаас нислэг хойшилжээ

Чингис хаан нисэх буудлаас өнөөдөр өглөө 09.00 цагт хөөрөх ёстой байсан Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэг техникийн саатлаас болон хойшлогджээ. Нислэг үйлдэх байсан онгоцонд техникийн саатал гарсан учраас  зорчигчдыг 14 цаг хүртэл хүлээхийг хүссэн байна.

Харин 14 цагт жижиг онгоцоор нислэг үйлдэж, явах ёстой байсан зорчигчдоос 36 хүн суудал хүрэлцэлгүй үлджээ. Эдгээр зорчигчдыг маргаашийн нислэгээр явуулахаар болж, нөхөн төлбөрт 100 ам.доллар өгсөн байна.

Төлөвлөсөн ажилтай, өнөөдөр заавал нисэх шаардлагатай байсан зарим иргэд энэхүү шийдвэрийг нь эсэргүүцэн багагүй үл ойлголцол үүссэн аж.

Д.УУДАМ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж