"Дүнжингарав-2015" хурдан морины уралдаан энэ сарын 28-нд Төв аймгийн нутаг Хүй долоо худагт болсон. Засгийн газрын тогтоолын дагуу зохиогддог төвийн бүсийн хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд гэмтэж бэртсэн эсэхийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын гэр бүл хүүхэд хамгааллын газрын дарга С.Байгалмаагаас тодрууллаа.
-Уралдааны үеэр хэдэн хүүхэд мориноос унаж гэмтэж бэртсэн бэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхэд олнооор гэмтэж, амь насаа алдсан мэтээр ташаа мэдээлж байна. Үнэндээ уралдааны үеэр азарга, соёолон, их насны морьдоос нийтдээ 11 хүүхэд унасан. Эдгээр хүүхдүүдээс нэг хүүхэд цээжин талдаа зөөлөн эдийн гэмтэлтэй байсан эмнэлгийн байгууллагаас үзлэг хийж, ГССҮТ-д хүргэн оношилгоо, шинжилгээ хийлгэхийг ар гэрийнхэнд нь зөвлөсөн. Бусад арван хүүхэд бол ямар нэгэн гэмтэл аваагүй болохыг эмч нар тогтоосон.
-Өмнөх жилүүдийн тухайд гэмтэж бэртсэн хүүхдийн тоо цөөнгүй байсан гэх мэдээлэл байдаг.
-Сүүлийн хоёр гурван жилийн хугацаанд Морин спорт уяачдын холбооноос энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулан ажилласнаар сүүлийн жилүүдэд хүүхэд хүндээр бэртэх, амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй.
-Хүүхэд хамгаалах байгууллагаас хэрхэн анхаарал хандуулан ажилладаг вэ?
-Шаардлага тавьж ажилласан.
Д.ЖАРГАЛ