135 мянган иргэнд хүнсний талон олгож байна

Хуучирсан мэдээ: 2015.02.05-нд нийтлэгдсэн

135 мянган иргэнд хүнсний талон олгож байна

Нийгмийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхүүдэд төрөөс хүнсний талон олгодог.  Тэгвэл энэ сараас хүнсний талоны үнийг нэмж, 6500, том хүнд 13000 төгрөгөөр олгож байгаа ажээ.

Энэ жилийн хувьд уг талоныг хүн амын хамгийн бага орлого, хэрэглээтэй 25 мянга орчим өрхийн 135 мянга гаруй иргэнд олгож байгаа юм. Энэ үйлчилгээг 2013 оноос Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар хэрэгжүүлж эхэлсэн байна. 2013 онд 99 мянга гаруй иргэнд хүнсний талон олгосон. Харин 2014 онд энэ тоо 86 мянган иргэнд хүнсний талон олгоод байна. Харин энэ жил 135 мянга болж нэмэгдээд байна. Нийслэлийн дүүрэг, аймгийн төвүүдэд 77 мянга гаруй иргэн цахимаар хүнсний талон авсан байна. Харин цаасан хэлбэрээр 58 мянга гаруй иргэн хүлээн авсан тооцоо гарчээ.

Б.ХОНГОР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж