Германы цагдаагийнхан “Исламын улс” бүлэглэлийн гишүүн гэж сэжиглэгдсэн хоёр хүнийг баривчилжээ. Энэ тухай прокурорын газрын эх сурвалж мэдээлсэн гэж Reuters дамжуулав.
Харин террорист халдлагын талаар мэдээлэл гараагүй байна. Баривчлагдсан хүмүүс 2013 онд Турк улсаар дамжин Сирид очин террористуудтай хамт байлдаж байжээ. Үүний өмнө “Исламын улс” бүлгийг дэмжсэн гэх есөн хүнийг Германд баривчилсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР