Индиго мөн эсэхээ яаж баттай мэдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.01.05-нд нийтлэгдсэн

Индиго мөн эсэхээ яаж баттай мэдэх вэ?

Өмнөх нийтлэлдээ Индигочуудын түгээмэл шинж чанаруудын талаар бичиж байсан бол энэ удаад Индиго мөс эсэхээ баталгаажуулах тал дээр зөвөлгөө оруулж байна. 

Индигочууд бүгд далд авьяас чадвартай юу?

Ихэнх индигочуудад далд авьяас чадвар оршиж байдаг ч тэд үүнийг бүрэн нээж илрүүлдэггүй. Иймээс далд авьяас чадваргүй бол индиго биш гэж хэлэх нь утгагүй юм. Зарим индигочууд ийм ур чадваргүй учраас өөрсдийгөө индиго биш гэж үзэх нь бий. Гэвч далд ур чадвар бол индиго мөн эсэхийг тодорхойлох хамгийн ач холбогдолгүй үзүүлэлтүүдийн нэг юм. Индигочуудыг тодорхойлдог гол зүйлс бол зан төлөв, энерги, сүнсний мөн чанар болохоос биш ид шидийн чадварууд бол биш. 

Гэтэл зарим хүмүүс далд чадвартай учраас өөрсдийгөө индиго гэж үзэх нь бий. Гэвч үнэн хэрэг дээрээ далд чадвартай хүмүүс индиго хүмүүсээс илүү болон байх талтай. Хэрэв та далд чадвартай бол өөрийгөө индиго гэж үзэхээсээ өмнө өөрийн зан төлөв, энерги, сүнсний мөн чанараа шинжиж үзэх хэрэгтэй. 

Үүнээс гадна өөрийгөө далд ур чадваргүй гэж боддог индигочууд бусдыг унших, таних хүчирхэг чадвартай байдаг. Үүнийгээ тэд чухал биш, жирийн зүйл гэж үзэх талтай. Гэвч нээж илрүүлээгүй далд ур чадварууд жирийн л нэг зүйл мэт санагдах нь түээмэл. Нөгөө талаас энэ ур чадварууд харах, сонсох зэрэгтэй адил төрөлхийн мэдрэмжийн нэг мөн юм. 

Индиго байхын тулд өмнө нь дурдсан бүх зан чанарыг өөртөө агуулсан байх ёстой юу?

Ингэх албагүй бөгөөд өмнө дурдсан шинж тэмдгүүдээс 80-с дээш хувийг өөртөө агуулж байхад хангалттай. Үүнээс гадна ихэнх зүйл нь гарцаагүй таарч байгаа нь өөрт чинь мэдрэгдэнэ. Шинж тэмдэг бүрт өөрийгөө тааруулахыг хичээх бус харин ч унших төдийд "надад яг ийм байдаг", "энэ үнэхээр надтай таарч байна", "үнэхээр ийм байдаг" гэж бодогдож байвал та индиго байх магадлал өндөр. 

Ялангуяа өөрийн мэдрэмжүүдийг ажиглаарай. Таны мэдрэмжүүд бол хамгийн хүчтэй тодорхойлох хүчин зүйл болдог. Дурдсан шинж тэмдгүүд зүгээр л сонирхолтой эсвэл индиго байх юмсан гэсэн эго хөдөлгөж байвал та индиго биш байх магадлалтай. Харин үүний оронд үнэхээр зүрх сэтгэл чинь хөөрч, мэдэрч чадаж байвал та индиго байнаа гэсэн үг. 

Индигочууд ХХХХ оноос ХХУУ оны хооронд төрсөн хүмүүс байдаг уу?

Индигочууд 1970-аас 1990 он хүртэл олноороо төрсөн гэж зарим эх сурвалжуудад дурдсан байдаг. Гэвч үүнээс ч өмнө индиго зан чанартай хүмүүс амьдарсаар байсан гэдэг нь тодорхой. Иймээс төрсөн он төдийлөн чухал биш гэж бодож байна. 

Сургуульд заавал эсэргүү байсан байх ёстой юу? 

Индиго эсэргүүцэл гэдэг бол "нийгэм / бусад хүмүүс ингэж хэлсэн / хийдэг учраас би эдгээр зүйлсийг хиймээргүй байна" гэсэн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Эрх мэдэл, захиргаадалтыг тэвчиж чадахгүйн улмаас эсэргүүцдэг. Иймээс тэд сургууль болон захиргаадалтын системд идэвхтэй болон идэвхгүй байдлаар эсэргүүцэл илэрхийлдэг ба зарим тохиолдолд нөхцөл байдлаас шалтгаалан эсэргүүцэл төдийлөн илэрхийлдэггүй. Жишээ нь шууд өөрөө эсэргүүцэхгүй ч эсэргүүцэгчдийг дэмжих, баригдахгүй тохиодолд дүрэм зөрчих гэх мэт. Мөн таатай орчинд байсан хэдий ч захиргаадалт үүссэн тохиолдолд эсэргүүцлээ илэрхийлнэ. Олон индигочууд ертөнцийг өөр шиг нь таатай, сайхан байна гэж эндүүрсний улмаас хүнд цохилтод өртөх нь бий. 

Индиго гэсэн нэрийг зүүмээргүй байна уу?

Олон индигочууд өөрсдийгөө бусдаас илүү гэж мэдрэх дургүй учраас индиго гэдэг ойлголтод дургүй байдаг. Иймээс индиго мөн хэрнээ нийцэхгүй байгаа шинж тэмдгүүдэд төвлөрөн, өөрийгөө индиго биш гэх нь бий. Гэвч индиго байна гэдэг нь бусдаас илүү байна гэсэн үг биш. Тэд зүгээр л илүү чадвар, авьяастай төрсөн байдаг хэдий ч бусдын адил үнэ цэнэтэй. 

Хамгийн чухал шинж чанарууд?

– Эндэхийх биш гэдгээ мэдрэх. 

– Ямар нэгэн чухал, ач холбогдолтой зүйл хийх, чухал хүн байх хүчтэй хүсэл, тэмүүлэл. 

–  "Жирийн" хүмүүсийн дунд ганцаардмал, үл ойлголцсон байдалтай байх. 

Эдгээр 3 чанар хамгийн чухал тэмдэг бөгөөд хэрэв танд эдгээр шинж тэмдэг илрээгүй бол индиго байх эсэх нь эргэлзээтэй. 

Индиго мөн эсэхээ мэдсэний дараа яах вэ? 

Хэрэв та индиго мөн бол өөрийгөө танин, хүлээн зөвшөөрөх чухал ач холбогдолтой. Харин биш бол индиго гэдэг сэдэв төдийлөн чухал биш болох байх. 

Өөр өөртөө индиго гэдэг нэр өгөх.

Зарим хүмүүс өөрийгөө онцгой гэдгийг мэдэрч, зарлахын тулд индиго гэдэг нэрийг өөртөө өгдөг. Гэвч жинхэнэ индигочууд бусдаас өөр, онцгой гэдгээ мэдрэхдээ төдийлөн таатай байдаггүй. Тэгэхээр индиго гэдэг ойлголтыг та мэдэж, судалсан хэдий ч та бусдаас онцгой гэдгээ мэдэрч, өөр өөртөө нэр цол өгөхийн тулд индиго гэдэг нэрийг ашиглахыг хүсэхгүй байвал та жинхэнэ индиго мөн байх өндөр магадлалтай. 

Нөгөө талаас та өөрийгөө индиго гэж хүлээн зөвшөөрсөн ч энэ нь ямар ч ач холбогдолгүй, ямар нэг өөрчлөлтийг авчрахгүй бол та бас л бусдын адил өөрийгөө индиго гэж нэрлэх алдаа гаргаж байнаа гэсэн үг. 

Тэгэхээр өөрийгөө индиго гэж үзэснээр бий болох өөрчлөлт, жинхэнэ индиго хүнтэй уулзаж энэ талаар мэдээлэл авах нь таныг индиго мөн эсэхийг тодорхойлоход илүү тустай. 

Эх сурвалж: keytosecret.blogspot.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж