“Өв хамгаалагч эргүүл” хэвлэлийн бага хурлыг “Таны буянд даган баясъя” төв ТББ, “Гурван Эрдэнэ” сүсэгтний холбоо ТББ, “Олон улсын буддист нийгэмлэг” ТББ-аас санаачилан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гандантэгчилэн хийдтэй хамтран зохион байгууллаа. “Өв хамгаалагч эргүүл” аян нь байгалийн зэрлэг шувуудын нэг төрөл зүйл болох тагтааг зохиомлоор хооллох нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна соёлын өвд ноцтой хохирол учруулж, орчин тойрныг бохирдуулж байгаад иргэдийн анхаарлыг хандуулах, уриалах зорилготой юм. Судалгаагаар нэг тагтаа жилд 11.4 кг сангас ялгаруулдаг гэж тогтоосон байна. Сангас нь барилга байгууламжийн өнгө үзэмж, чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна гал гарах эрсдэлийг бий болгодог учраас иргэдэд хандан зохиомлоор тагтаа хооллохгүй байхыг тэд ийнхүү уриалж байгаа аж:
Цаашид ч энэ тал дээр шат дараатай олон ажлыг хийж хэрэгжүүлэнэ гэдгийг албаны хүмүүс мөн онцолсон бөгөөд “Эрүүл орчин бүрдүүлье, соёлын өвөө хамгаалъя, байгалийн тэнцвэрийг хадгалъя” хэмээн иргэд, олон түмэнд хандан уриаллаа.
Б.БУД