Титаны тэнгист нар гэрэлтэж буйг &#34Кассини&#34 буулгажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.07-нд нийтлэгдсэн

Титаны тэнгист нар гэрэлтэж буйг &#34Кассини&#34 буулгажээ

NASA-гийн сансрын аппарат  "Кассини" Санчир гаригийн дагуул Титаны хойд туйлын тэнгисийн гадаргаас нарны гэрэл ойж байгаа зургийг авч дамжуулсан тухай Associated Press агентлаг мэдээлэв.

Зүүлт маягаар хийгдсэн гэрэл зургийн зүүн дээд өнцөгт нарны гэрэл тэнгисийн гадаргаас хэрхэн ойж байгаа нь сайн чанартайгаар буугджээ. Титаны хамгийн том гэгдэх Кракений тэнгисийн өмнөд хэсэгт энэ нүүрс устөрөгчийн тэнгисийг хоёр хувааж байгаа арлын хойд хэсэгт нарны гэрэл тод буусан байна.

Титан нь Санчир гаригийн томоохон ер нь нарны аймгийн хоёр дахь том хэмжээний дагуул бөгөөд нарны аймаг дотроос дэлхийн дараах шинэ бие байгаа тэнгэрийн биет юм.

"Кассини-Гюйгенс" төсөл нь АНУ, Европын холбоо ба Италийн хамтарсан Санчир гаригийг судлах ажиллагаа юм. Сансрын Кассини зондыг "Гюйгенс" гэх аппаратын хамт 1997 онд санчир гаригийн зүг нисгэсэн юм. Аппарат 2004 онд гаригийн тойрог замд хүрчээ. 2010 онд эрдэмтэд аппаратын ажиллах хугацааг 2017 он хүртэл сунгасан байгаа нь тэдэнд санчир гаригийн бүх дөрвөн улирлыг судлах боломжийг өгч байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж