Фото: Mario Anzuoni/Reuters
Дуучин эмэгтэй Тэйлор Свифтийн “1989” нэртэй цомог энэ долоо хоногийн худалдаагаар 1,2 сая хувиар зарагдан 2014 оны худалдааны дээд амжилтийг тогтоолоо гэж THR мэдээлэв.
Худалдаанд гарсан эхний өдөрт нь 600 мянган ширхэг диск зарагдсан байлаа. Энэ нь 2014 онд гарсан хамгийн дээд үзүүлэлт хэмээн Nielsen SoundScan бичив.
Шинэ цомог нь Big Machine Records лейбл дээр аравдугаар сарын 27-нд хэвлэгдлээ. Тэр нь Свифтийн тав дахь цомог болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР