
Уг хуулийн төслөөр бичил уурхайг ашиглахдаа нөхөрлөлд зөвшөөрөл олгохоор заасан байна. Гишүүдийн зүгээс нөхөрлөлийн гишүүн 18 нас хүрсэн байх, тухайн нутагт оршин суудаг байх, нөхөрлөлийн гишүүдийг нийгмийн даатгалд хамруулах гэсэн заалт нь хууль зөрчих үндэслэл болохыг анхааруулав. Мөн бүх сумдад 55 га хэмжээтэй тус тус гурван газар өгж байгаа хумих бодлого болж чадаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулахыг хүсч байв. Чуулганаар төслийг хэлэлцээд хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.
Б.Энхмандах