Ацтекуудын захирагчийн булшийг оллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.19-нд нийтлэгдсэн

Ацтекуудын захирагчийн булшийг оллоо

Фото: ISRA.com/AP Гэрэл зурагчин: Eduardo Verdugo

Археологичид ацтекуудын хэд хэдэн удирдагчийн булш байсан хамгийн сонирхолтой олдворыг Мексикт хийжээ. Хадан цохионы доогуур орох  агуйн хаалга Тлальтекухти бурханы дүрсээр чимэглэгдсэн байсан ба дотор талд нь захирагчийн цогцос ба чоно, нохй хоёрын араг яс байлаа. Нохой эрднэсийн чулуугаар чимэглэгдсэн хүзүүвч мөн хөлөндөө албан хонхтой байжээ.

Уг бунханы малтлагийг 2006 оноос хойш хийж байгаа ба жуулчдыг ийш нь авчрахаас өмнө эрдэмтэд эхлээд сэтгүүлчдэд уг булшийг үзүүлжээ. Бунхан доторх зургууд жинхэнэ өнгөө хадгалан үлдсэн байв. Одоо археологичидын олсон олдворыг олны үзвэр болгох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж