Д.Идэвхтэн Беларусийг хавсран хариуцна

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Д.Идэвхтэн Беларусийг хавсран хариуцна

Монгол Улсыг ОХУ-д төлөөлөн сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн Бүгд найрамдах Беларусь улсын хэргийг хавсран  хариуцах юм. Тэрбээр Бүгд найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкод Итгэмжлэх жуух бичгээ уржигдар өргөн барьжээ.  Итгэмжлэх жуух бичгийг өргөн барих ёслолын үеэр Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Элчин сайд Д.Идэвхтэнд хандаж Беларусь улс уламжлалт харилцаатай орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сэргээх бодлого баримталж буйгаа мэдэгдэж, Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бий хэмээн цохон тэмдэглэсэн байна.  Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай өргөжүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.

Д.ОЮУН

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж