Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Kate Moss лэсби

Дэлхийн хамгийн их орлого олсон загвар өмсөгчдийн жагсаалтанд
гуравдугаарт бичигдсэн алдарт загвар өмсөгч Kate Moss-ын талаар нэгэн
мэдээлэл цацагджээ.
Америкийн дуучин Courtney Love загвар өмсөгч Kate
Moss-той сексийн харилцаанд орж байсан хэмээн зарлаж, шоу бизнесийн
ертөнцийг гайхшралд оруулаад байна.
Courtney Love хэлэхдээ “Миланд
болсон нэгэн арга хэмжээний дараа энэ явдал болсон. Тэр үед Kate нэг их
уугаагүй байсан. Бид хоёр мансууруулах эм ч нэг их хэрэглээгүй. Ямар ч л
гэсэн энэ явдал үнэхээр хөгжилтэй бас сайхан байсан шүү. Kate бол
үнэхээр гайхалтай бүсгүй. Бас миний хамгийн сайн найз” хэмээн ярьсан
банйа.
Хатагтай Love өмнө нь алдартай хүмүүстэй янаг сексийн
харилцаатай байсан талаараа нилээд хэдэн удаа ярилцлага өгч, шуугиан
тарьж байсан юм.
Өнгөрсөн сард поп дуучин Gwen Stefani-гийн нөхөр
Gavin Rossdale-тэй есөн сарын турш уулздаг байсан. Тэр үед Stefani тэр
хоёр дөнгөж болзож эхэлж байсан хэмээн зарлаж шуугиан дэгдээж байсан.
Kate
Moss энэхүү мэдээлэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа
учраас энэ нь Courtney-гийн олны анхаарлыг өөртөө татах гэсэн ээлжит
сенсааци үү, эсвэл Kate үнэхээр лэсби юу гэсэн асуулт одоогоор
хариултгүй байна.
 

Н.Наран

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж