
Энэ хэрэгтэй хобоотойгоор Ерөнхийлөгч Гудлак Жонатан мэдэгдэл хийжээ. Ерөнхийлөгч Гудлак Жонатан дээрх халдлагыг ард иргэдийн амар тайван байдлыг алдагдуулсан зохисгүй үйлдэл хэмээн буруутгаж, лалын зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг авч хэрэгжүүлж буй ажиллагаагаа эрчимжүүлж, халдлага дайралтыг зогсоохын тулд шийдвэртэй хариу арга хэмжээ авна гэж амласан байна. Кадуна муж нь Нигерийн лалын шашинтнууд голдуу суурьшдаг умард хэсэг болон Христийн шашинтнууд давамгайлсан өмнөд хэсгийн дунд оршдог ажээ. Мөн тус мужид энэ он гарсаар амиа золиослогчдын халдлага дайралтын улмаас нийт 50 гаруй хүн амь үрэгдээд байгаа юм.
Б.АНХТУЯА