Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажиллаж, жүжгийн гол дүрд Амбий буюу Ц.Батхуяг, Навчаа, тус хамтлагийн Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Э.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон Амбий буюу Ц.Батхуяг тоглосон юм.
“ТВ Коктейль” хамтлагийнхан өнгөрсөн долоо хоногт болсон хаалтын тоголтынхоо дараа БНСУ-ыг зорьсон байна. Жүжигчид энэ сарын 5-нд ирэх бөгөөд үзэгчдийн зүгээс “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг дахин тоглуулах хүсэлт их ирж байгаа тул энэ талаар эргэж ярилцахаар болжээ. Хэрэв та жүжгийн талаар санал бодлоо хуваалцахыг хүсвэл, www.facebook.com/TvCocktailFilms хандаж болох юм байна.