Баян-Өлгий аймагт Баруун таван аймгийг хамарсан ноос боловсруулах үйлдвэр баригдаж байгаа аж. Энэхүү үйлдвэр жилдээ 2200 тн ноос боловсруулах хүчин чадалтай үйл ажиллагаагаа явуулах юм байна. Мөн Архангай аймгийн Хотонт суманд 1000 тн ноос боловсруулах үйлдвэр, Төв аймагт 600 хүний ажлын байртай ноос, хялгас ялгах үйлдвэр болон БНСУ-тай хамтарсан утас ээрэх үйлдвэр байгуулагдаж байгаа ажээ.
Э.САР