Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас оюуны спортод амжилт гаргасан зарим тамирчдад мөнгөн шагнал олгох тухай асуудлыг шийдвэрлэжээ. Тодруулбал, Шри Ланк улсын Хиккадово хотноо энэ оны 06 дугаар сарын 25-наас 07 дугаар сарын 2-нд зохиогдсон өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож үнэмлэхүй амжилт үзүүлж, алтан медаль хүртсэн тамирчин Е.Төгстөмөрт 2 сая, мөнгөн медаль хүртсэн тамирчин Г.Энхчимэгт 1.5 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин Ц.Лхагвасүрэн, Г.Учирал, Э.Баасансүрэн, Б.Оюунсувд нарт тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор болж, шагналд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсөн тухай Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.