Малчдын холбоонд тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.23-нд нийтлэгдсэн

Малчдын холбоонд тоног төхөөрөмж хүлээлгэн өгчээ

“Оюутолгой” ХХК-ийн “Говийн шим” тогтвортой хөгжлийн хэлтсийн хэрэгжүүлж  буй төслийн хүрээнд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих зорилгоор хөрс боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмж болон бага оврын мотоблок тракторыг  “Монгол говийн нүүдэлч малчдын холбоо”-нд хүлээлгэж өгчээ. Энэхүү тоног төхөөрөмж нь хөрс сийрүүлэх, хамарлах, үрлэх, плонкоор бүтээх болон олон үйлдэлт хөрс боловсруулах гээд томоохон ажлуудын хөдөлмөрийг хөнгөвчлөх юм байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн нөлөөллийн сум болох Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалан эрхлэгчид, мөн малчдын холбооны гишүүд уг төхөөрөмжийг ашиглах боломжтой болж байгаа гэнэ. Тоног төхөөрөмжийг  БНСУ-аас нийлүүлсэн бөгөөд түүнийг хэрхэн яаж угсарч ашиглах талаар онолын сургалтыг  Улаанбаатар хотод нэг өдрийн турш зохион байгуулсан байна.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж